- Нийслэл хот: Берлин
- Албан ёсны хэл: Герман хэл
- Төр засаг: Холбооны парламентын бүгд найрамдах улс
- Газар нутаг: 357,592 км2
- Хүн ам: 84,270,625 (2022)
- Мөнгөний нэгж: Евро (€) (EUR)
- Цагийн бүс: UTC+1 (CET)
- Утасны код: +49
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
Та бүхэн ХБНГУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч, суралцахыг хүсч байна уу? Яагаад Герман улсыг сонгох ёстой вэ?
84 сая хүн амтай, Европын төв хэсэгт оршдог, үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын өлгий нутагтай, өндөр хөгжилтэй улс бөгөөд шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдагаараа бусад улсуудаас онцлогтой. Цаг баримтлах, төлөвлөх, хэмнэлттэй байх, шулуун шудрага байх зэрэг зан чанарууд нь Герман хүмүүсийг дэлхийд таниулсан үндсэн шинж чанаруудын нэг юм.
Хүчирхэг, өсөж буй эдийн засагтай улс
Герман нь хамгийн өндөр хөгжил, хүчин чадал бүхий аж үйлдвэржсэн орнуудын тоонд ордог бөгөөд АНУ, Хятад, Японы дараа орох дэлхийн 4 дэх том эдийн засагтай улс юм. Герман Улсад дэд бүтэц, ялангуяа зам, тээврийн харилцаа маш сайн хөгжсөн.
Европын холбооны гишүүн орны хувьд бусад Европын улсаас илүү хүчтэй эдийн засагтай, хамгийн олон хүн амтай, аж үйлдвэрийн томоохон гүрэн төдийгүй дэлхийн хамгийн дэвшилтэт технологитой, хамгийн том машин механизм, тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч улс гэдгээрээ дэлхий дахинд алдартай билээ.
Нийгмийн халамжийн тогтолцоо хүчтэй улс
Герман улсад эдийн засгийн үндэс суурь, нийгмийн халамжийн тогтолцооны систем сайн хөгжсөн байдгаас үүдэн ХБНГУ-д ажиллаж, татвар төлсөн хүн бүр нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдаж, тэтгэвэр авах эрх нээлттэй болдог.
Үйлдвэрлэл, технологиороо дэлхийд тэргүүлэгч Герман улсад амьдралын чанар өндөр, нийгмийн халамжийн бодлого нь хамгийн өгөөжтэй хэрэгждэг улсаар Европтоо төдийгүй дэлхийд алдартай.
Ажлын байр - Ажил мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмждэг улс
Сүүлийн жилүүдэд Герман улс нь ур чадвар, мэдлэг, хүсэл тэмүүллээрээ хувь нэмрээ оруулах сонирхолтой чадварлаг мэргэшсэн ажилчдыг Германд ирж ажиллах таатай орчин, амьдралын өндөр чанарыг санал болгож байна.
Герман Улсад эрүүл мэнд, инженерчлэл, мэдээллийн технологи, хүүхэд асрах, автомашины технологи, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, мэргэжлийн жолооч, зэрэг мэргэшсэн ажилчид нэн эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд Та карьераа өсгөх, хөгжүүлэх мөн мэргэжлээрээ сайхан амьдрах боломжийг Герман улс Танд санал болгож байна.
Хамгийн сайн боловсролын тогтолцоотой улс
Германы их дээд сургуулиуд дэлхий даяар маш их нэр хүндтэй байдгаас гадна улсын бага, дунд, ахлах сургууль, мэргэжил олгох сургалт, их дээд сургуулиуд үнэ төлбөргүй байдгаараа онцлог юм. Жил бүр 450.000 гаруй гадаад оюутнууд Герман улсад сурах сонголтыг хийдэг ба энэ тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Олон улсын чанартай хөтөлбөрүүд, ШУ-ын судалгааны асар их боломж тэдгээр оюутнуудыг Герман Улсад сурах шийдвэрт нөлөөлдөг.
Дэлхийн шилдэг их сургуулиудын чансаа болох the Academic Ranking of World Universities (ARWU) топ 100 их сургуулийн жагсаалтад 4, топ 200 их сургуулийн жагсаалтад 18 Германы их сургуулиуд багтсан байдаг.
Аюулгүй байдлыг хангасан улс
Герман улс гэмт хэргийн гаралт багатай бөгөөд ерөнхийдөө амьдрахад аюулгүй орон юм. Дэлхийн хамгийн аюулгүй орнуудын жагсаалтны 163 орноос 16-р байранд ордог.
Түүнчлэн авлигын түвшин бага, гудамж талбай цэвэр, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа нь нийгэм тогтвортой, аюулгүй байх үндэс суурийг бүрдүүлдэг.
Германы засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, эрхэмлэдэгээрээ дээгүүрт ордог улсын нэг юм.
Амьдралын чанарыг эрхэмлэдэг улс
Герман улс нь ажлын байр, ажил амьдралын тэнцвэрт байдал, боловсрол, байгаль орчны чанар, аюулгүй байдал, иргэний оролцоо, амьдралын сэтгэл ханамж зэрэг сайн сайхан байдлын олон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг орны нэг юм.