Дасан зохицох хугацааны хөтөлбөр

You are here:
Дасан зохицох хугацааны хөтөлбөр

ХБНГУ-д ажил, амьдралынхаа гарааг эхлэх хүсэлтэй хүмүүс дан ганц хэлний мэдлэгээс гадна тухайн улсын соёл, ёс заншил, үнэт зүйл, соёлын ялгааны талаар зайлшгүй мэдлэгтэй байх ёстой. Улмаар олон өөр соёл, ёс заншил, шашин шүтлэгтэй хүмүүсийн дунд биеэ хэрхэн зөв авч явах, хэрхэн нээлттэй дэлхийн хүн болж төлөвших талаар Та өмнө нь бодож байсан уу?

Таныг дэлхийн хүн болоход тэр дундаа Европын зүрхэнд орших Герман улсын түүх, соёл, Герман хүмүүсийн сэтгэлгээний онцлог, Монгол болон Герман хүмүүсийн хоорондын ялгаа, ажлын байран дээрх харилцаа, хандлага, зарчмуудын талаар Та манай дасан зохицох хугацааны хөтөлбөрт хамрагдсанаар илүү ихийг мэдэж авах болно. Энэхүү хөтөлбөрийг Германд олон жил ажиллаж, амьдарч байсан мэргэжлийн багш нар удирдан явуулдаг бөгөөд өөрсдийн туршлага мэдлэгээс гадна Германд болж байгаа цаг үеийн сэдвүүд, ирээдүйн чиг хандлагуудын талаар сонирхолтой мэдээ мэдээллүүдийг Танд хүргэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд:
  • Арга хэмжээнүүд

    Германд ажиллаж, амьдрахтай холбоотой мэдээллийн арга хэмжээнүүд

  • Соёлын сургалт

    Германы соёлын өдөрлөг, арга хэмжээ, сургалтууд

  • Ур чадварын сургалт

    Хувь хүний ерөнхий ур чадварын сургалтууд (ажлын байран дахь харилцаа,цагийн менежмент)

  • Уулзалт ярилцлагууд

    Ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө, мэдээлэл

  • Хөтлөн туслах

    Германд очсоны дараах үеийн зөвлөгөө, мэдээлэл, туслалцаа

  • Гэр бүлээрээ амьдрах

    Гэр бүлийн гишүүдээ татахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх