Бидний тухай

You are here:

Гэйтвэй Карьер Консалтинг ХХК нь “Дэлхийд өрсөлдөх монгол хүн”  уриан доор олон улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүний нөөц, карьер төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна. Бид хүн бүрт хүссэн газраа ажиллаж, амьдрах, суралцах боломжийг олгон, мэдлэгийн урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгоход нь харилцагчид, түншүүдээ дэмжин ажилладаг.

Бид өөрсдийн туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үүд хаалгыг Монгол мэргэжилтнүүдийн өмнө нээж “ХБНГУ-д мэргэжлээрээ ажиллах хөтөлбөр”-ийг 2022 оноос албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд бид нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэр дундаа сувилагч, бага эмч, эх баригч зэрэг мэргэжилтнүүдэд ХБНГУ-д мэргэжлээрээ ажиллах боломж олгож байна.  Бид сонгон шалгаруулалтын ярилцлагад орохоос эхлээд бичиг баримтыг нь холбогдох байгууллагаар шалгуулах, ХБНГУ-д хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрөл мэдүүлэх,  Герман хэлний болон мэргэжлийн бэлтгэл курсэд хамрагдах, виз мэдүүлэх зэрэг бүхий л процессийн турш мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажилладаг.

Мөн бид ХБНГУ-д их дээд сургуулиудад суралцах эсвэл мэргэжлийн боловсрол эзэмших хүсэлтэй залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, суралцах хот, сургуулиа сонгох  тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажилладаг. Улмаар бид их дээд сургуулиудтай холбоо тогтоох, сургуулиасаа урилга авах, хязгаарлагдмал эрхтэй данс нээлгүүлэх, виз мэдүүлэх зэрэг бүхий л шатны үйлчилгээг санал болгож байна.

Гэйтвэй Карьер Консалтинг ХХК нь анх 2017 онд хүний менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан цагаасаа хойш Монголын томоохон аж ахуйн нэгжүүд, жижиг дунд бизнес эрхлэгчид, старт-ап компаниуд төдийгүй олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудад хүнийн нөөцийн зөвлөх болон зуучлах үйлчилгээ, outsoursing, headhunting, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйлчилгээг тасралтгүй, тогтвортой, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж ирсэн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид байгууллагынхаа стратегийн чиглэлийг шинэчлэн тогтоож Монгол залууст өөрийн үндсэн мэргэжлээрээ дэлхийд гарч ажиллах, суралцах боломжийг нээхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.  

Бидний давуу тал
  • Туршлага

    Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааны салбарын олон жилийн туршлага, мэдлэг

  • Чадвар

    ХБНГУ-д их дээд сургуульд суралцаж төгссөн, Герман улсад олон жил ажиллаж амьдарсан чадварлаг баг хамт олон

  • Түншлэл

    Хоёр орны хамтын ажиллагааны салбарт үйл ажиллагаа явуулдаг албаны болон мэргэжлийн байгууллагуудын түншлэл

  • Хариуцлагатай байдал

    Харилцагч, түншүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагтай, найдвартай, нэр төртэй биеэлүүлэх мэргэжлийн ёс зүй

  • Ил тод байдал

    Бид үйл ажиллагаандаа үнэн зөв, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн ажилладаг

  • Уян хатан шийдэл

    Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хувийн хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан шийдлүүд

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид монгол залуучуудад дэлхийд гарч мэргэжлээрээ ажиллаж, суралцах боломжийг олгох замаар мэдлэгийн урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгоход нь харилцагчид, түншүүдээ дэмжин ажилладаг.

Талуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа

Мэргэжилтэй залуус

Монгол залуус ХБНГУ-д очин өөрийн үндсэн мэргэжлээрээ ажиллаж, эзэмшсэн мэргэжлээ үнэлүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх боломж

Ажил олгогчид

Герман Улсын хувьд Герман хэлний мэдлэгтэй, туршлагатай, эрч хүчтэй залуусыг эгнээндээ нэгтгэснээр хөдөлмөрийн зах зээл дээр үүсээд байгаа ажиллах хүчний хомсдлыг даван туулах боломж

Монгол улс

Монгол Улсын хувьд өндөр хөгжилтэй оронд суралцаж, ажиллаж, туршлагжсан монголчуудынхаа мэдлэг, чадварыг өөрийн орны хөгжил дэвшилд ашиглах, нэвтрүүлэх боломж

Бидний зарчмууд

Бид ДЭМБ-аас 2010 онд  эрүүл мэндийн ажилтнуудын олон улсад хөдөлмөр эрхлэх чиглэлээр гаргасан ёс зүйн дүрэм, ОУХБ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай конвенц болон ХБНГУ-ын Холбооны эрүүл мэндийн яамнаас гаргасан “Гадаад улс орнуудаас сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудыг шударгаар бүрдүүлэх, сонгон шалгаруулах” зарчмуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллана.