Э. Хатантуул нь ХБНГУ-ын Штуттгарт хотын их сургуулийг Герман хэл, герман судлалын чиглэлээр суралцаж төгссөн…
Э. Хатантуул нь ХБНГУ-ын Штуттгарт хотын их сургуулийг Герман хэл, герман судлалын чиглэлээр суралцаж төгссөн. Э. Хатантуул нь GCC-ийн Гүйцэтгэх захиралын албан үүргийг авахаасаа өмнө ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлаг, Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг “Эх орондоо эргэж ирэгсдийг дэмжих хөтөлбөр”-ийн зөвлөхөөр 6 жил, улмаар Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хамтарсан төсөл дээр 10 гаруй жил ажилласан туршлагатай.
ХБНГУ, Монгол улсын харилцаа, хамтын ажиллагааны салбарт олон жил ажилласан тэрээр улсуудын соёлын ялгаа, үнэт зүйлс, Герман хүмүүсийн сэтгэлгээний онцлог, ажлын байрны соёл зэрэг сэдвүүдийг судалж, зөвлөгөө өгч ажилладаг.
Ж. Энхжаргал нь ХБНГУ-ын Мюнстер хотын их сургуулийг төгссөн бөгөөд гэр бүлийн хамтаар 15 гаруй жил ХБНГУ-д ажиллаж, амьдарч байна.
Ж. Энхжаргал нь ХБНГУ-ын Мюнстер хотын их сургуульд суралцаж төгссөн бөгөөд гэр бүлийн хамтаар 15 гаруй жил ХБНГУ-д ажиллаж, амьдарч байна.
Ж. Энхжаргал нь Монголын бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгж компаниудад брендинг, маркетинг, бизнес хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг удирдан ажиллаж байсан туршлагатай. Бизнес хөгжил, стратегийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан тэрээр компанийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Ж. Энхжаргал нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх бизнесийн өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн гүйцэтгэл зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.
Г. Улсболд нь манай компаний үндсэн чиг үүрэг болох ХБНГУ-д мэргэжлээрээ ажиллах хөтөлбөрийн зөвлөхөөр ажилладаг…
Г. Улсболд нь манай компаний үндсэн чиг үүрэг болох ХБНГУ-д мэргэжлээрээ ажиллах хөтөлбөрийн зөвлөхөөр ажилладаг. Тэрээр эрүүл мэнд, уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээний салбарын байгууллагуудад хүний нөөцийн чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай ба үүнээс 10 гаруй жил нь зөвхөн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт дээр ажиллажээ.
GCC-д Хөтөлбөрийн зөвлөхийн албан үүргийг авахаасаа өмнө Г. Улсболд нь хүнийн нөөцийн менежментийн Кинг Консалтинг Фирм ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа хүний нөөцийн outsoursing, headhunting, хүний нөөцийн сургалт, хөгжлийн чиглэлээр олон арван ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байсан туршлагатай.
Др. Гүнцэцэг нь ХБНГУ-ын Баден-Вюртенберг мужийн Хөгжлийн хамтын ажиллагааны төв холбоонд ажилладаг …
Др. Гүнцэцэг нь ХБНГУ-ын Баден-Вюртенберг мужийн Хөгжлийн хамтын ажиллагааны төв холбоонд ажилладаг бөгөөд ХБНГУ-ын Монгол академчдын холбооны үүсгэн байгуулагч, дэд даргын албан үүргийг хашиж байна.
Др. Гүнцэцэг нь Штуттгарт хотын их сургуулийг хэл шинжлэлийн магистр, докторын зэрэг хамгаалж төгссөн. Штуттгарт хотын их сургууль, Людвиг-Максимилианы нэрэмжит Мюнхен хотын их сургуулийн судалгааны төслүүд дээр олон жил ажилласан, Германд мэргэжлээрээ амжилттай ажиллаж амьдарч байгаа монголчуудын маань томоохон төлөөлөл юм.
Германд амьдарч байгаа Монголчуудын холбоог төлөөлдөг тэрээр манай байгууллагын шугамаар Герман улсад ажиллаж, амьдарч, суралцахаар очиж байгаа хүмүүсийг чиглүүлж, Герман улсад дасан зохицох хугацаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Маттиас нь сувилагч, геронтологч мэргэжилтэй бөгөөд ХБНГУ-д мэргэжлээрээ нийт 18 жил ажилласан туршлагатай…
Маттиас нь сувилагч, геронтологч мэргэжилтэй бөгөөд ХБНГУ-д мэргэжлээрээ нийт 18 жил ажилласан туршлагатай. Тэрээр ажиллаж байх хугацаандаа сургагч багш, тасгийн эрхлэгч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд шинэ төгссөн төгсөгчдийг дадлагжуулах, гадаад сувилагчдын дасан зохицох хугацааны асуудлыг хариуцан ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сувилагч, эмч мэргэжилтнүүдийг Германы эрүүл мэнд, сувилахуйн салбарт хөл тавихад нь дэмжлэг үзүүлж ирсэн туршлагатай.
Маттиас нь ХБНГУ-д сувилагч мэргэжлээрээ ажиллахад шаардлагатай мэргэжлийн үг хэллэг, эмнэлгийн орчны өдөр тутмын харилцан яриа зэрэг хэрэглээний Герман хэлний ганцаарчилсан сургалтыг 2023 оны 09-р сараас эхлэн хариуцан ажиллаж байна.